Фото Агшин

bamons_kids_newyear_2009_002
Та аль сургуульд сурдаг вэ?
 




Холбоотой

Сайтад: 10 зочид холбоотой байна



Mongolia Sites - Website Ranking
Монголын шилдэг ТОП вэб сайтууд.
Tsahim.net Topsites List

Инээхүү Дээр Шинээр

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД САНАЛАА ӨГӨХӨӨР БҮРТГҮҮЛЭХ ТУХАЙ
Image 
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу Дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг 2013 оны 6 дугаар сарын 14-ний Баасан, 15-ны Бямба, 16-ны Ням гаригуудад 07:00 - 22:00 цагийн хооронд авна.

Иргэд сонгуульд саналаа өгөхийн тулд урьдчилан бүртгүүлсэн байх шаардлагатай.

  • Бүртгэл 2013 оны 5 дугаар сарын 5-ны өдрөөс 29-ний өдрийн хооронд Бямба, Ням гаригийг оролцуулан 09:00-13:00, 14:00-18:00 цагийн хооронд явагдана.
  • АНУ-д ажиллаж амьдарч буй иргэд Вашингтон дахь ЭСЯ, Сан Франциско дахь ЕКГ, Нью-Йорк дахь БТГ гэсэн газруудаас өөрт ойр байрлах, саналаа очиж өгөх ДТГ-таа бүртгүүлсэн байна.
  • ЕКГ-т ирж саналаа өгөх иргэд СЕХ-оос баталсан ЕС2013-03 маягтыг татаж авч бөглөн, Гадаад паспортын хуулбарын хамтаар ЕКГ дээр өөрийн биеэр ирж бүртгүүлэх эсхүл:
    • Consulate General of Mongolia 465 California Street, Suite 200, San Francisco, CA 94104 гэсэн шуудангийн хаяг,
    • (415) 622 3000 дугаарын факс,
    • Энэ имэйл хаяг нь spam bot-оос хамгаалагдсан бөгөөд үзэхийн тулд Javascript-ийг зөвшөөрөх хэрэгтэй гэсэн цахим шуудангийн аль нэгээр нь илгээнэ үү.

Сонгууль өгөх иргэд дараахь зүйлсийг анхаарвал зохино.

  1. Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан, Монгол Улсын сонгуулийн эрх бүхий 18 нас хүрсэн иргэн байх ба сонгуулийн санал авах өдөр буюу 2013 оны 6 сарын 14-нөөс өмнө 18 нас хүрсэн байна.
  2. Сонгуульд саналаа өгөхөөр ирэхдээ хүчин төгөлдөр гадаад паспорт, иргэний үнэмлэхийн аль нэгийг авч ирнэ.

Хэрэв таны гадаад паспортын хугацаа дууссан эсвэл шинэчилсэн бүртгэлд хамрагдаж амжаагүй бол ЕКГ-т хандаж эдгээр үйлчилгээг авах боломжтой болно.

Иргэн та сонгох сонгогдох эрхээ эдэлж Монгол Улсынхаа төрийн тэргүүнийг сонгох сонгуульд идэвхитэй оролцоно уу.

Сан Франциско хотод суугаа ЕКГ, Салбар комисс 34

2013 оны 5 дугаар сарын 2

Лавлах утас: 415 622 4000

 

 

 
МОНГОЛОО СУРТАЛЧЛАВ

 Image

Энэ 4 дүгээр сарын 20-нд Беркели хотын Калифорнийн их сургуульд  зохион байгуулсан "Хаврын баяр" олон улсын соёлын арга хэмжээнд Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газар Калифорни мужийн Бэй Аэриагийн Монголчуудын холбоо, Оакланд хотын  Хүүхдийн "Гэр" төв, "АНУ дахь монгол оюутан залуус" төрийн бус байгууллага, З.Дөлгөөн эзэнтэй монгол хоолны газартай хамтран оролцож соёл, урлагаа амжилттай танилцуулж, монгол хоолоор үйлчиллээ.

 

 

 
Бурхан Багшийн Төгс Гэгээрсэн өдрийг тэмдэглэх баяр ёслол.
Image

Зуны эхэн сарын шинийн 15нд Бурхан багшын Эхийн хэвлийд оршсон, Төгс гэгээрэлийг олсон, Нирван дүрыг үзүүлсэн гурван гол үйл явдал давхцдаг Бурхан Шашинтны  хамгийн том тэмдэглэлт баяр билээ,  энэ баяраа Mонголын Бурхан шашины Занабазар төв нь хүүхдийн баяртай хамтатган  тэмдэглэх гэж байна.
   
Баяр ёслолын үйл ажиллагаа 6-н сарын 2 ны ням гаригт Berkeley хотын MARINA DIVISION SHOREBIRD CENTER   паркад болно.
   
Энэхүү баяр ёслолын хамгын чухал хөтөлбөр нь Бурхан Багшийн ариун лагшингын эрднэнийн үрэлээр (чандар)  хүрэлцэн ирсэн та бүгдэд адис хүртээнэ.
 
Хөтөлбөрт:
 
 
Сакрамэнто oрчмын "Хүүхдийн баяр-Үсэглэлийн баяр"-таа хүрэлцэн ирнэ үү
Image 
 
Сакрамэнто oрчмын бяцхан дүү нар, аав ээж та нарыгаа 5 дугаар сарын 26-ны Ням гаригт зохион байгуулах "Хүүхдийн баяр-Үсэглэлийн баяр"-таа хүрэлцэн ирэхийг урьж байна.
 
Бяцхан иргэддээ зориулсан энэ үйл ажиллагааг маань манай Монгол Сургуулийн эцэг эхийн зөвлөл, сурагчид, багш нар маань удирдан зохион байгуулж байгаа юм.
 
Энэ өдөр бяцхан дүү нар маань төрөл бүрийн хөгжөөнт тоглоом, нөхөрсөг уралдаан, азтан шалгаруулах, нүүр будах зэрэг олон төрлийн үйл ажиллагаанд оролцон өдрөө хөгжилтэй өнгөрөөх болно. Мөн хүүхэд бүхэн бэлгээ авч, амттан болон хоолоор үйлчлүүлэх болно.
 
 
Батсүхийн Жавхлан: ХҮН ИХИЙГ СУРАХ ТУСМАА МЭДЭХГҮЙГЭЭ МЭДДЭГ
Image 
 
Нэг. Намтрын товчоон

Боловсрол:

-Нийслэлийн 1-р сургууль, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай анги \1993\

-МУИС-ийн Эдийн засаг, Банкны анги \1993-1997\

-CPA license, California Board of Accountancy (2005-2006)

-The George Washington University, Master of Science in Finance (2010-2012)

 

Ажилласан газрууд:

-"Голомт" банк  (1995-1998)

-U.S. Trust, Bank of America Private Wealth Management (2000-2001)

-American Red Cross (2001-2005)

-NKSF, CPAs (2005-2006)

-Mazon (2006-2010)

-Public Company Accounting Oversight Board (2011-Present)

 

 
Вашингтон хотноо Олон Улсын Монгол Судлалын Хурал зохион байгуулахаар ид ажиллаж байна

Image 

АНУ-ын Вашингтон хотноо жил бүр уламжлал болгон зохиогддог “Олон улсын Монгол судлалын бага хурал” энэ жил 5 сарын 3-5 өдрүүдэд Элчин Сайдын Яамнаа болох гэж байна. Ингээд тус хурлыг зохион байгуулах комиссын гишүүн, Монгол Соёлын Төвийн санхүү хариуцсан ажилтан Чойжавын Гантулгаас хурлын талаар тодруулав.

Америкийн Монголчуудын ДМ онлайн.
 

Энэ танай хэд дэх удаагийн хурал болж байна вэ? Энэ жилийн хурлыг ямар ямар байгууллага хамтран зохион байгуулж байгаа вэ?
Манай Долдугаар бага хурал болж байгаа юм. Анх 2007 онд Монгол Соёлын Төв хурлыг санаачлан, АНУ дахь Элчин Сайдын Яамтай хамтран зохион байгуулж байлаа. Үүнээс хойш манай хоёр байгууллага үр бүтээлтэй хамтран ажиллаж, жил бүр хурлаа таслалгүй зохион байгуулсаар, хурлын цар хүрээ өргөжин тэлсээр ирлээ. Өнгөрсөн жилээс Монгол улс дахь Батлан Хамгаалахын Эрдэм Шинжилгээний Хүрээлэн албан ёсоор хамтран зохион байгуулдаг болсон. Энэ жилийн хувьд бас сонинтой. АНУ-д байгуулагдсан анхны Монголтой холбоотой байгууллага болох, эрдэмтэн Хангин Гомбожавын үүсгэн байгуулсан “Монгол нийгэмлэг” манайд хурлаа хамтран хийх хүсэлт тавьсан юм. “Монгол нийгэмлэг” ер нь жил бүр хурлаа АНУ-ын аль нэг томоохон байгууллагын нэр хүндтэй хуралтай хавсарган хийдэг юм л даа. Энэ жил тэд манайд хандсан нь бидний хурал хир чухал, нэр нөлөөтэй болсон бэ гэдгийг харуулж байгаа хэрэг. Гэхдээ “Монгол нийгэмлэг” бол зөвхөн энэ жилдээ л хамтарна. Нөгөө гурван байгууллага бол байнга хамтарч ажиллах юм.

 

 
Хүүхдүүдэд зориулсан загварын анхан шатны нэг удаагийн хичээлд хүрэлцэн ирэхийг урьж байна
Image

Сайн байцгаана уу? Эрхэм охид залуучуудаа,
 
Та бүхнийг Бэй Ариад зохиогддог олон арга хэмжээнд загварын төрөл ордогийг харгалзан дараа дараагийн арга хэмжээнд бэлэн байлгах үүднээс мөн алхаа гишгээгээ засах хүсэлтэй хүүхдүүдэд зориулсан загварын анхан шатны нэг удаагийн хичээлд хүрэлцэн ирэхийг урьж байна.
 
Хаяг: Оакланд дахь Монгол Сүмийн байр
111 Fairmount ave,
Oakland 
Sunday,
 
Хэзээ: 5 сарын 26-нд,
 17.00-19.00 цагуудын хооронд
 
Харилцах Утас: (510) 220-3073
 
Цагаасаа хоцрохгүй хүрэлцэн ирнэ үү.
 
Товлосон цагтаа эхэлнэ.

Үнэгүй.

Хичээлд:
Харилцааны соёл
 
Загварын төрөл, түүнд тохирсон алхаа, гишгээ
Хөгжмийн мэдрэмж
Тайзны соёл
 
Жич: ирэхдээ өндөр өсгийтэй гутал авчирах (их өндөр биш, no platform (үргэлж ултай өндөр гутал). Биеэ барьсан хувцас. (Плать, бариу жинс...)
 
 

Хурдан бас аюулгүй нэтээр аялахад Firefox хамгийн сайн нь. 

Get Firefox